Малын эмийн үндэсний үйлдвэрлэгч Малчин Монгол ХХК.
Нийгмийн хариуцлагын хүрээнд "Малчин Монгол ХХК" ны "Малын эмийн зохистой хэрэглээ" гэсэн сэдэвтэйгээр сургалт зохион байгуулдаг.
Тус сургалтад идэвхтэй оролцсон нийт малчид та бүхэндээ гүн талархал илэрхийлье
БНХАУ-ын Чунчин хотноо 2023 оны 03-р сарын 29-31-ний хооронд зохион байгуулагдсан “Мал эмнэлгийн шинжилгээ, оношилгооны олон улсын 4 дүгээр хурал”-д БНХАУ-ын ХАА-н хамтын ажиллагааг дэмжих нийгэмлэгийн урилгаар Малын эмийн үндэсний үйлдвэрлэгч “Малчин Монгол” ХХК амжилттай оролцоод ирлээ. Бид орчин үеийн эмийн технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж сайн чанартай бүтээгдэхүүнээр мал амьтны эрүүл мэндийг хамгаалахад тасралтгүй хувь нэмрээ оруулна.
Малчин Монгол ХХК-н хамт олон БНХАУ-н Харбин хотын “Harbin Medisan Pharmaceutical Co.,Ltd”-ийн урилгаар - Тус компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн процесстой танилцаж - Туршлага солилцон - Хамтын ажиллагаа өрнүүлэх гэрээнд гарын үсэг зурсан баярт мэдээтэй эх орондоо ирлээ. Бид орчин үеийн эмийн технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвартай хослуулан үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж сайн чанартай бүтээгдэхүүнээр мал амьтны эрүүл мэндийг хамгаалахад тасралтгүй хувь нэмрээ оруулна.
2023 оны 04-р сарын 1, 2-ны өдрүүдэд Малын эмийн үндэсний үйлдвэрлэгч “Малчин Монгол” ХХК нь Европын стандартыг хангасан хамтран ажиллагч Чунчин хотын “Chongqing Bull Animal Pharmaceutical Co.,Ltd”-ийн урилгаар компанийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн процесстой танилцаж, хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгуулж, гарын үсэг зурав..
.