ИВЕРМЕКТИНТЭЙ ТУУЛГА
АЛЬБЕНДАЗОЛ 10%, ИВЕРМЕКТИН 0.2-ИАР АГУУЛСАН ӨТГӨН ТУУЛГА НАЙРЛАГА: 1 мл бүртээ 100 мг буюу 10%-иар Альбендазол, мөн түүнчлэн ивермектин 0.2-иар агуулсан өтгөн туулга. ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Таван хошуу мал, гэрийн тэжээвэр амьтад (нохой, гахай, шувуу гэх мэт)-ын ходоод гэдэсний туузан хорхой, хялгасан хорхой болон үхрийн арьсны гуур, хувалз, ширх зэрэг шимэгчдийн авгалдайн бүх шатанд ижил үйлчилдэг. Шимэгчдээс үүдэлтэй арьсны хамуу, үс зулгарах, турж эцэх, цус багадах, чацга алдах, сульдах зэрэг өвчний шинж тэмдгийг арилгана. ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН: Адуу, үхэр, тэмээ, хонь, ямаанд амьдын жингийн 10 кг тутамд 1 мл, нохой, гахайд амьдын жингийн 10 кг тутамд 1.5 мл-ээр тооцож зөвхөн амаар олгоно.