·
Манай компани нь БНХАУ-ын GMP, ISO шаардлага хангасан, улсдаа тэргүүлэх үйлдвэрээс түүхий эдүүдээ импортлон дотооддоо 100% үйлдвэрлэж Монгол улсын 21 аймгийн малчдадаа малын эмчээр дамжуулан нийлүүлдэг.Эдгээр бүтээгдэхүүнүүд нь Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, МЭЭСБУЛ-ын шинжилгээнд бүрэн хамрагдаж чанарыг нь баталгаажуулсан.
АЛЬБЕНДАЗОЛ 10%, ИВЕРМЕКТИН 0.2-ИАР АГУУЛСАН ӨТГӨН ТУУЛГА НАЙРЛАГА: 1 мл бүртээ 100 мг буюу 10%-иар Альбендазол, мөн түүнчлэн ивермектин 0.2-иар агуулсан өтгөн туулга. ХЭРЭГЛЭХ ЗААЛТ: Таван хошуу мал, гэрийн тэжээвэр амьтад (нохой, гахай, шувуу гэх мэт)-ын ходоод гэдэсний туузан хорхой, хялгасан хорхой болон үхрийн арьсны гуур, хувалз, ширх зэрэг шимэгчдийн авгалдайн бүх шатанд ижил үйлчилдэг. Шимэгчдээс үүдэлтэй арьсны хамуу, үс зулгарах, турж эцэх, цус багадах, чацга алдах, сульдах зэрэг өвчний шинж тэмдгийг арилгана. ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН: Адуу, үхэр, тэмээ, хонь, ямаанд амьдын жингийн 10 кг тутамд 1 мл, нохой, гахайд амьдын жингийн 10 кг тутамд 1.5 мл-ээр тооцож зөвхөн амаар олгоно.
Эмийн үйлчлэл: • Мал амьтны бөөрөнхий хорхой, хамуу, хачиг зэрэг гадна шимэгчдийн эсрэг болон халдвараас сэргийлэх үйлчилгээтэй. Тун хэмжээ, хэрэглэх заавар: • Үхэр, хонь, ямаа, тэмээнд биеийн жингийн 50кг тутамд 1мл • Гахайн биеийн жингийн 33кг тутамд 1мл-ээр тус тус бодож арьсан дор тарина. Биеэс гадагшлах хугацаа: • Тарилга хийлгэсэн өдрөөс хойш үхэр, хонь, ямааг 28 хоногт, гахайг 28 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэхийг хориглоно. Үхрийн гуурын эсрэг ивермектины тарилгыг 3 сард хийнэ.
Малын ходоод, гэдэс, уушгинд, шимэгчилж байгаа туузан хорхой болон годил хорхойн өсөлтийн аль ч үед үйлчилж үхүүлдэг эмчилгээний үр дүн сайн туулгын бэлдмэл. ХЭРЭГЛЭХ АРГА, ТУН: Адуу, үхэр, тэмээ, хонь, ямаанд амьдын жингийн 10 кг тутамд 1 мл, нохой, гахайд амьдын жингийн 10 кг тутамд 1.5 мл-ээр тооцож зөвхөн амаар олгоно.